Христийн сүмийн кино шууд үзэх HD “Дөнгөө эвдээд гүй” Трейлер (Монгол хэлээр)

Автор: ЗҮҮНИЙ АЯНГА
Опубликовано: 28.09.2018 (03:49)
HTML код для встраивания плеера:

Христийн сүмийн кино шууд үзэх HD “Дөнгөө эвдээд гүй” Трейлер (Монгол хэлээр)
Ли Чунминь нь Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн чуулганы ахлагч байлаа. Хорь гаруй жилийн турш тэрээр Библийг судлахад бүрэн төвлөрөн, Эзэнд идэвхийлэн үйлчилж иржээ. Шашны тэргүүлэгчдийн жишээг даган, Эзэнд итгэнэ гэдэг нь Библид итгэхийн нэр бөгөөд Библид итгэх нь Эзэнд итгэхтэй агаар нэг хэмээн боддог байв. Библийг баримталж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд өргөгдөнө гэж тэр боддог байлаа. Эдгээр үзэл нь түүнийг хос дөнгө шиг чөдөрлөж, Бурханы мөрийг дагаж, Бурханд итгэхэд нь саад болж байв. Үүний уршгаар Ли Чунминь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя хэмээн ер бодсонгүй...
Нэгэн өдөр цэвэр тохиолдлоор тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб хуудаснаас хэсэг магтан дууны видео бичлэг үзжээ. Тэдгээрийн уярам үгс, тансаг ая сэтгэлийг нь ихэд хөдөлгөж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалж үзэх сэдэл төрүүлжээ. Үнэний тухай цөөн маргаанд орсны дараа тэрээр Библийн дотоод түүхийг Төгс Хүчит Бурханы үгсээр ойлгох болсон байна. Тэрээр нөхцөл байдлын жинхэнэ баримтуудыг тодорхой ойлгож авчээ: Шашны ертөнцийн Фарисайчууд Библийг өргөмжлөх нэрээр Бурханы илрэлт ба ажлыг эсэргүүцэн, ялладаг юм. Эцэст нь тэр шашны Фарисайчуудын хяналт, хязгаарлалтыг хойш тавьж, Бурханы мөртэй хөл нийлүүлжээ ...

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна.

Email: contact.mn@kingdomsalvation.org
Холбоо барих:+1-917-293-9052

Энэ киноны зарим материалыг:
“Some Green Screen Effects Footage By Salah (https://www.youtube.com/channel/UCwNG7D5foTK8yFCnCDhAkoA)/CCBY3.0(https://creativecommons.org/licenses/by/3.0/legalcode) ”-ээс авав

Комментарии

Защита от спама: 5+4 =

Рекомендуемое видео

Подписаться на RSS | Авторы видео | trailer-movie.ru © 2018